Буча хотод буудуулсан хүмүүс дотор хүүхдүүд байсан гэв
Украины хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Буча хотоос Оросын цэргүүдийг гарсны дараа 400 гаруй хүний цогцос олджээ. Буудуулсан хүмүүсийн заримынх нь гар хүлээстэй, тамлуулсан ул мөртэй байсан аж. Буудуулсан хүмүүс бүгд зэвсэггүй энгийн иргэд байжээ.
Буча хотод амиа алдсан хүмүүсийг оршуулж байгаа бөгөөд тэдний дунд 14 настай хүүхдүүд байсан талаар Украины хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Буча хотын дарга Анатолий Федорукийн мэдэгдсэнээр Оросын цэргүүдийг тус хотоос гарсны дараа хотын гудамж хүмүүсийн цогцосоор дүүрсэн аймшигт дүр зураг үлдсэн байна.
Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Буча хот Оросын цэргүүдийн хяналтад байхад нэг ч энгийн иргэн амиа алдаагүй. Киевийн зүгээс гаргаж ирсэн Оросын цэргийнхэн Буча хотод гэмт хэрэг үйлдсэн гэдгийг гэрчлэх зураг, видео материалууд нь ээлжит өдөөн хатгалга” гэж мэдэгдсэн юм.
ОХУ-ын зүгээс Украины хэт даврагчид Буча хотод хүчирхийлэл үйлдсэн гэж Оросыг өдөөн хатгаж байгаатай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан зарлах хүсэлт тавьсан билээ.
скачать dle 12.0