Хот, хөдөөгийн сэргэлт: Нийслэлд 11 огтлолцол уулзвар бүхий “Шинэ тойрог зам” тавина

🕔 2022/03/25 14:07

“Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнө болж буй салбарын хэлэлцүүлгийн нэг “Хот, хөдөөгийн сэргэлт” дээр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотод 9 үйл ажиллагаа бүхий 26 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ. Үүнд:
  • Авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх үндсэн болон гол авто замын сүлжээг хөгжүүлэн, өргөтгөж, шинэчилснээртүгжрэлийн индексийг15-20 хувиар,замын нэвтрүүлэх чадварыг35 хувиар сайжруулна.
  • Зам, тээврийн хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн ухаалаг системийг байгуулснаартээврийн хэрэгслийн зорчилтын бодит цагийн мэдээллийн системийг бий болгоно.
  • Багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлснээрнийтийн тээврээр зорчигчдын тоог2020 онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдүүлж, замын хөдөлгөөнийг 50-60 мянган автомашинаар бууруулна.
  • Түгжрэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авсанААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгажээ.
Ингэхдээ хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам”-ыг тавьж байгуулах аж. Энэ нь нийт 71.5 км урттай, 11 олон түвшний уулзвартай байх бөгөөд авто замын түгжрэлийн индексийг 15-20 хувиар бууруулах юм.
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, суурь дэд бүтцийг барьж байгуулна. Энэ хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг дуусгаж, хотын 4 шинэ дэд төв, олон нийтийн 7 төвийг байгуулахаар төлөвлөжээ.
Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зөвхөн нийслэл Улаанбаатар хотын асуудлыг бус, орон нутгийн хөгжлийг салбар бүрээр нь давхар шийдэх цогц төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгааг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
скачать dle 12.0

Санал болгох