Европт хийн үнэ 3800 доллар давжээ

🕔 2022/03/09 09:47

Европ дахь хийн үнэ хурдацтай өсөж, 1000 шоо метр тутамд 3800 ам.доллар давжээ. Энэ тухай РИА Новости мэдээлэв. Сэтгүүлчид Лондонгийн хөрөнгийн биржийн ICE-ийн мэдээлэлд үндэслэжээ. Хүлээн авсан мэдээллээр арилжааны нээлтийн үед нэг шоо метр нь 2366.8 ам.доллар байсан бол хэдхэн минутын дараа 2700 ам.долларт хүрч, улмаар нэг шоо метр нь 3800 ам.доллар болтлоо өсөв. Энэ үнэ нь зах зээл дээрх дээд амжилт юм. 
Мэргэжилтнүүд энэ огцом өсөлтийг Европын газар доорх агуулахуудын ашиглалтын түвшин доогуур, ханган нийлүүлэгчдээс нийлүүлэлт хязгаарлагдмал, шингэрүүлсэн хий Ази тивд эрэлт ихтэй байгаатай холбон тайлбарлаж байна. Энэ сарын 7-ны арилжааны нээлтийн үеэр Европын бүс нутагт хийн үнэ 1000 шоо метр анх удаа 2700 ам.доллар давлаа. Өнөөгийн геополитикийн нөхцөл байдлаас үүдэн хийн үнэ өссөнийг шинжээчид онцолж байна.
 
Эх сурвалж: www.lenta.ru
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох