Оросын арми Украин руу дайрсантай холбоотойгоор газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа

🕔 2022/02/25 16:45

ОХУ-ын цэргийн хүч Украин руу нэвтэрч, дайралт эхэлснээр олон улсын газрын тосны үнэд огцом өсөлт гарлаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Брент төрлийн газрын тосны үнэ олон улсын зах зээлд 100 ам.доллар давсан байна. Энэ нь 2014 оноос хойш анх удаа нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллар давсан үзүүлэлт болж байгаа юм.

Мөн газрын тосны үнийн огцом өсөлтийг дагаж, алт, никель, улаан буудайн түүхий эдийн үнэ, иен, ам.долларын ханш өссөн аж.

скачать dle 12.0

Санал болгох