Оросын эзлэн түрэмгийллийн асуудлаар НҮБ-ын санал хураалтад оролцолгүй түдгэлзсэн 35 улсын нэг Монгол Улс боллоо

🕔 2022/03/03 12:20

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган Украинд хийсэн Оросын эзлэн түрэмгийллийг буруутгасан агуулгатай тогтоол дээр санал хураалт зохион байгууллаа.
Тус байгууллага түүхэндээ 11 дэх удаагаа дайны асуудлаар тусгай чуулган зохион байгуулсан нь энэ юм. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд тусгай чуулганыг зохион байгуулдаг дүрэмтэй. Тогтоол нь ОХУ-ын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, цэргээ даруй Украинаас гаргахыг уриалсан утгатай байв.
Санал хураалтад НҮБ-ын бүх гишүүн орнууд оролцсоноос 141 нь тогтоолыг дэмжиж, 5 нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ. Эсэргүүцсэн 5 улс нь ОХУ, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Сири байлаа. Түүхийнхээ турш ОХУ-ын ойрын холбоотон байсан Серби улс тогтоолыг дэмжсэн нь энэ удаагийн санал хураалтын нэг дуулиантай мэдээ байв.
Түдгэлзсэн орнуудад Хятад, Энэтхэг, Иран, Ирак, Пакистан, Казахстан зэрэг улсуудаас гадна Африк тивийн нэлээд хэдэн улс, Ази, Латин Америкийн цөөн улс багтжээ. Мөн Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна.
Эх сурвалж: AXIOS, IKON
скачать dle 12.0

Санал болгох