УИХ-ын дарга Хөгжлийн банкны асуудлаар хийх нээлттэй сонсголыг гуравдугаар сарын 7-нд товложээ
🕔 2022/02/23 09:54
УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэг, чиглэлийг өгсөн билээ. Тэгвэл уг нээлттэй сонсголыг ирэх гуравдугаар сарын 7-ний өдөр хийхээр товложээ.
Эргэн сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзах үеэр “Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй.
Өмнө нь УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд. 2015 онд УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамж баталсан. Хөгжлийн банканд 2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас шалгалт хийгдэж 2020 онд Сангийн яам, 2021 онд Монгол банк шалгаж, дүгнэлтүүд нь эцэслэгдэж, 10 жилийн турш яригдаж байсан боловч одоо олны дэмжлэг авч нэлээн чухал асуудал болж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
скачать dle 12.0