Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томиллоо
🕔 2022/02/07 11:14
Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны асуудал олны анхаарлыг татаад байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлыг АТГ шалгах чиглэл өгсөн.
Мөн УИХ-ын гишүүд ч улстөрчид давуу байдал ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал гарч байгаа учраас үүнд анхаарал хандуулах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд парламентаас Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өгөөд байсан бол өнөөдөр түүнийг тус ажлын хэсгийн ахлагчаар нь томиллоо.
скачать dle 12.0