Б.Ундармаагийн хөрөнгийг дээрэмдэх нь

🕔 2022/02/18 15:06

АТГ-аас Хөгжлийн банкнаас авсан, хугацаа хэтэрсэн, чанаргүй 52 зээлийг шалгуулахаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулж,  мөрдөн шалгах ажиллагаа явуулж  байгаа тухайгаа мэдээлэв.
Гэхдээ эл мэдээлэлд дурдсанаар  тус банкны зээлдэгчид 8.5 тэрбум төгрөгийг эргэн төлсөн гэсэн нь сайшаалтай ч 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, 1 үйлдвэр, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан гэв.
“Луйварчид” гэсэн тодотголтой болоод байгаа тэдний хөрөнгийг ийнхүү битүүмжилж, худалдан авалт хийхгүй байхыг анхааруулсан.
Тэгвэл энэ үйл ажиллагаа нь нэг талаараа зээлдэгчдийн хөрөнгийг үнэгүйдүүлж байж авах нь гэсэн хардлага дагуулж  эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Gantig villa” хотхоны 9 блок барилгыг битүүмжилж. Энэ нь хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж буй үйлдэл ч чанаргүй зээлүүдийг хэрэв эргэн төлүүлье гэвэл ийнхүү битүүмжлэх нь зээлээ төлөхөд нь саад учруулж буй үйлдэл юм.
Товчхондоо бол “Хадгаламж зээлийн хоршоо”-ны асуудал шиг болгож, тэдний бүх зүйлийг үнэгүйдүүлж байж, хамгийн хямдханаар худалдан бие биедээ бэлэглэж, зээлдэгчдийг дээрэмдэх нь гэж харагдаж байна.
скачать dle 12.0

Санал болгох