Засгийн газар 30 хүний орон тоотой Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар шийджээ
🕔 2022/02/16 15:14
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа учраас Засгийн газар Сангийн яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар болжээ.
Шинээр байгуулагдах агентлаг нь 30 хүний орон тоотой байх бөгөөд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах ажлыг эрхлэх үүрэг хүлээх юм байна.
скачать dle 12.0