Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид МТҮП-д сургалт зохион байгуулах гэж байна
Тус сургалт нь байгууллагуудын маркетинг менежерүүдэд зориулагдсан бөгөөд сошиал медиаг оновчтой ашиглах, олон нийтэд яаж хүргэх талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм. Мөн Фэйсбүүк компани өөрсдийн гаргасан шинэ стандартыг танилцуулах болно.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Фэйсбүүк компанийн Хонг Конг, Тайван, Монгол улс болон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Чен, Ази Номхон далайн бүсийн аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал Жефф Ву, Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер Майкл Ай Юүн, Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан нар хүрэлцэн ирнэ .
скачать dle 12.0