"Эко орчин, эрүүл ахуй", "Гол горхины бүтэц, эко системийг хамгаалах" сэдвийн хүрээнд ЕБС-ийн дунд ангийн сурагчид нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцож иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг ийнхүү орууллаа. Хог хаягдлаас үүдэн гол ус, газрын хөрс бохирдож байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа хүүхдүүд хэлээд хүн бүрийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.
Тэд зөвхөн бусдыг уриалаад зогсохгүй өөрсдөө үлгэрлэх хэрэгтэйг өөр хоорондоо ярилцан ингэхийн тулд хаанаас, юунаас эхлэх талаараа багш нараасаа бас зөвлөгөө авчээ. Түүнчлэн хар усанд амьдардаг загас жараахай, ондатр /заарт харх/, нялцгай биетнүүдийн амьдрах орчин нөхцөл, учрах эрсдэл, хор хөнөөлийн талаар ч шинэ мэдлэгтэй болсон байна. Сурагчдыг сайн үйлс бүтээж байгаль экологийн мэдлэгээ дээшлүүлэхэд Дархан сумын 2-р багийн ИНХ-ын дарга,1,2-р багийн хэсгийн 4 ахлагч, "Жигүүр" цогцолборын 6 зөвлөх багш хамтран санаа тавьж ажилласан байна.