“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

🕔 2022/01/12 17:21


Шинжлэх Ухааны Академи, "Тавантолгой төмөр зам” ХХК өнөөдөр /2022.01.11/ хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан зэрэг төмөр замын бүтээн байгуулалт болон хөгжлийн цаашдын үе шатанд шаардлагатай судалгааны ажлыг гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллахад гол зорилго орших юм. Санамж бичигт Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал гарын үсэг зурж баталгаажууллаа.
скачать dle 12.0

Санал болгох