"Тавантолгой төмөр зам" компани орон нутагтай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
🕔 2021/10/12 10:29
“Тавантолгой төмөр зам” компани Өмнөговь аймгийн ЗДТГ-тай өнөөдөр /2021.10.11/ хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгаас мэргэжилтэн, ажиллах хүчин бэлтгэх, ажлын байраар хангах цаашлаад орон нутгийн хүн ба нийгмийн хөгжлийг түргэтгэх, өрхийн орлого хийгээд эдийн засгийн өсөлтийг тэтгэх, хүрээлэн буй орчин зэрэг олон талын үйл ажиллалааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг талууд тус үеэр дурьдлаа.
“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Өмнөговь аймаг нь уул уурхай, байгалийн баялаг түшиглээд зогсохгүй цаашид дэд бүтэц тээвэр логистикийн хөгжлийг харуулсан аймаг болно гэж харж байна. Компанийн санаачлагаар аймгийн удирдлагууд дэмжиж Цогцэций сумыг Эрдэнэт хотын хэмжээний хот болгох төлөвлөлтийг хийж эхэлснийг дуулгахад таатай байна. Цар тахалын энэ цаг үед үндэсний бүтээн байгуулалтыг цаг алдалгүй явуулахад аймаг орон нутаг биднийг дэмжин маш сайн хамтарч ажиллаа” хэмээн онцоллоо.
скачать dle 12.0