Д.Мандах: Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн

🕔 2022/01/12 10:43

Монгол Улсын Үндсэн хуульбатлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдууланулс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийноюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.

Энэ удаа  Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос сонгогдсон депутат Дашдоржийн Мандахтай уулзаж, ярилцлаа.

-Таныг Үндсэн хууль батлалцсан залуу үеийн төлөөллийн нэг байсан гэж сонслоо. Тухайн үед хэдэн настайдаа депутат болж байв?

-Миний хувьд аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сум буюу Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос нэр дэвшсэн.Залуучуудынбайгууллагад ажилладаг, 31-хэн настай залууанхны ардчилсан сонгуульднэр дэвшиж байлаа.

Надтай Нэргүй  гэж сум, нэгдлийнхээ даргын албыг 30 шахам жил хашсан маш мундаг, орон нутагтаа нэр хүндтэй хүн өрсөлдөж байв. Миний хувьд нэр хүнд, ажлын туршлага энэ тэрээрээ Нэргүйгуайггүйцэхгүй.        

Гэхдээ тэр үеийнАрдын Их Хурлын анхны ардчилсан сонгууль их шударга болсон. Магадгүй  нутгийн хүмүүс шинэ залуу үе, шинэлэг байдлыг хүсэж сонголтоо хийсэн болов уу гэж боддог. Тийм болохоор намайг АИХ-ын депутатаар сонгосон байх.

Гэхдээ энд нэг зүйлийг  зориуд тэмдэглэн хэлэхэд, тусгаар улсынчухал асуудал ньтөр засгаа эмхлэх, олон түмний төлөөллийгхэрхэнхангах вэ гэдэгт байдаг.

Тэгэхээр бүхнийгмийн байгууллын чухал тогтолцоо нь сонгууль байдаг. Гэтэл тэр үедМонголданх удаа ардчилсан сонгуулийг явуулсан. Битэр л анхныардчилсан сонгуулиар депутат болсон байх жишээтэй. Энэ утгаараа олон түмэн төлөөллөө өөрсдөө сонгодог ньач холбогдолтой шийдвэр байсанюм.

-Ардын Их Хурлын депутатууд дотор залуучуудын бүлэг байгуулан ажиллаж байсан гэх. Залуу гишүүд бүлэг байгуулж, ажиллахын гол ач холбогдол нь юунд байсан бол...?

-Төлөөлөгчдийн дунд  35 хүртлэх насны 10 гаруй залуусл байсан. Тиймээс биднэг бүлэг байгуулж,Сүхбаатарын Батмөнх гээдих мундагяруу найрагч залуу бүлгийгахалдаг байлаа. Сүүлд бурхан болсон зайлуул.Бид чинь өглөө эрт цуглаад хэлэлцэх асуудал дээрээ хэн ямар байр суурьилэрхийлэх,ямарүг хэлж, санал гаргах вэ гэдэг дээрээ тохирч, ажлаа хуваарилж авдаг байв. Өөрөөр хэлбэл, хуралдаан дээр залуучуудын дуу хоолойгхүргэх гэж их тэгж зохион байгуулалттай байсан хэрэг.

-Үндсэн хуулийн нэн тэргүүний ач холбогдлыг тодорхойлооч гэвэл...?

-Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн суурийг  Үндсэн хуулиар тавьж өгсөн. Хэрэв шинэ Үндсэн хууль батлагдаагүй,1992 онд нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоогүй байсан бол бидний амьдрал яаж бужигнах байсныгтаашгүй.Энэ утгаараа Үндсэн хуулийнамин чухалач холбогдол ньоршиж байгаа юм.

Нөгөө талаас шинэ Үндсэн хуулийн зарчмынголач холбогдол нь парламентын засаглалыг сонгосон явдал. Дэлхийн хүн төрөлхтөн одоогоор үүнээс сайн засаглалыг олоогүй гэдэг. Хэмжээлшгүй их хаант засаглал эсвэл дарангуйллын засаглал эсвэл цөөхөн олигархуудын засаглалын хэлбэрийг сонголгүй ардчилсан парламентын засаглалыг сонгосон. Энэ бол гайхалтай. Ардчилсан засаглал гэдэг тусгаар тогтнолыг баталгаажуулахаас гадна Монгол Улс ардчиллын замаар хөгжих тэр суурийг тавьж өгсөн нь хамгийн чухал зүйл байлаа. 

-Өнгөрсөн 30 жилийн улс орны хөгжлийг авч үзвэл Үндсэн хуулийн хэрэгжилт төлөвшилд ямар хандлага ажиглагдаж байна вэ?

-Үндсэн хуульньхүний амьдралын үндсэн асуудлынсуурийг зохицуулж байгаа хэдий чүйлчлэл, хэрэгжилт ньтэр бүр мэдэгдэхгүй.Өөрөөр хэлбэл,Зөрчлийн тухай хууль ч юм уу өдөр тутам хэрэглэгддэг хуулиудтай  харьцуулж хэрэгжилтэд нь хяналт тавиад дүгнэх боломжгүйгэсэн үг.Нийгмийн амьдралын зүг чиг суурь нь Үндсэн хуульучраас энэ эххуульдаа бусад органик болон салбарын хуулиуднь баригдаж,чиглэж явнагэсэн үг.

Нөгөө талаас ньүр дүнг ньдүгнэж болно. Үндсэн хуулийн суурь зарчмуудыг маш сайн тусгаж хэрэгжсэн гэж боддог.Ялангуяа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Үндсэн хуульд сайн тунхагласан. Угтаа хүний эрх, эрх чөлөөг хангана гэдэг хамгийн чухал асуудал. Хүн амьсгалахгүй бол үхнэ гэдэг ч юм уу идэхгүй бол өлсөнө. Энэ утгаараабайгалийн нэгламьтан.Гэтэл тэрхүү байгалийн  амьтан болсон хүнийгнийгэмшүүлж, эрхийг нь ойлгуулж, хамгаалж,тунхаглаж өгөх ёстой. Энэ талаас нь авч үзвэл Үндсэн хууль маш сайн хэрэгжсэн.

-Та Үндсэн хуульд  хүний эрх, эрх чөлөөний асуудлыг сайн тунхагласан гэлээ. Тэгвэл эдийн засгийн хөгжлийн суурь, хэрэгжилтийг дүгнэж хэлбэл...?

-Яг тухайн цаг үедхүмүүс шинэ нийгэмд амьдрахад бэлэн байсан уугэвэл бас үгүй. Үнэндээ тэр үед ямар нийгэмд яаж амьдрах гэж байгаагаасайн ойлгосон хүн байсан уу гэвэлцөөн.Энэ утгаар төрийн байгуулалтын зарчмын хэрэгжилт сайн биш. Энэ нь хүмүүсийн мэдлэг боловсролоос эхлээд олон хүчин зүйлстай учиршалтгаантхолбоотой.

Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатарБ.Чимэд багш энэ тэрийн буянаар Герман Ромын эрх зүйн системд суурилсансайнҮндсэн хуульболовсруулагданбатласанюм шүү дээ.

Нөгөө талаас нийгэмолон бүлэг хэсэгтэй тул Үндсэн хууль тэгш сайн хэрэгжсэн үү гэвэл басүгүй. Үндсэн хуульдзах зээлийн эдийн засгийн асуудлыг тусгаж өгсөн.Гэвч Монгол Улсын онцлогоос хамаараад эдийн засгийн суурь зарчмын хэрэгжилт төвөгтэй явагдсан гэж хэлж болно.

Нэг талаарзах зээлийн эдийн засгийг жинхэнэ утгаарнь хэрэгжүүлсэнбол үр дүн сайн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ онолын хувьд авч үзвэл манайхшигмаш жижигхэн зах зээлтэй, өрсөлдөөний чадавхисул орондсонгодог зах зээлийн зарчмыг явуулах боломжгүй.Учир  нь амьдрал дээр цөөхөн компаниуджижиг зах зээл дээрбие биеэ татаж унагаахюм болно. Жишээлбэл, мах сүүний үйлдвэрлэл байна. Капиталист зарчмаар явах уу эсвэл төр ямар нэг байдлаарзохицуулалтхийх үүгээд жижиг зах зээлийн төвөгтэй талбайсаар л байна.

Эцэст нь онцлон хэлэхэд,Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн гэж баталгаатай хэлнэ.

скачать dle 12.0

Санал болгох