Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байна

🕔 2017/01/13 08:20

 

Монгол Улс ын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Төрийн ордонд 09.00 цагаас Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт болно. Мөн 11:00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно. 11:30 цагаас Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт, 11:40 цагаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол, 14:00 Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан болно. 

 Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.

 Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

 Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар "Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон байдаг. 

Б.Анир

http://www.zaluu.com/read/eg91g68cскачать dle 12.0

Санал болгох