НМХГ: Шахмал түлшний борлуулалт хэвийн байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ. Баруун бүсийн үйлдвэрийн 12 шугам, Зүүн бүсийн үйлдвэрийн дөрвөн шугам нийт 16 шугам ажиллаж 2,834.6 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн, 194 тээврийн хэрэгслээр 2,917.6 тонн түлш борлуулалтын цэг рүү ачигдсан байна.
Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн хяналт шалгалтын хүрээнд:
- Чингэлтэй дүүрэг: ГБ21-427, ГБ21-429, ГБ21-430, ГБ21-416 цэгүүд 0.7-3 тонн үлдэгдэлтэй борлуулалт хэвийн,
- Баянзүрх дүүрэг: ГБ21-326, ГБ21-327, ГБ21-328, ГБ21-330, ГБ21-1030 цэгүүд 5 тонн түлш татан авалт хийгээд дууссан захиалга ирээгүй байна. ГБ21-329 цэгт 5 тонн түлш захиалаад ирсэн.
- Сонгинохайрхан дүүрэг: ГБ21-496, ГБ21-497, ГБ21-498, ГБ21-499, ГБ21-500, ГБ21-241, ГБ21-246, ГБ21-247 ГБ21-242 цэгүүд 5 тонн түлш татан авалт хийгээд дууссан захиалга ирээгүй байна. ГБ21-243, ГБ21-244, ГБ21-245 цэгүүд 1.5-2 тонн үлдэгдэлтэй борлуулалт хэвийн,
- Сүхбаатар дүүрэг: ГБ21-389, ГБ21-390, ГБ21-391, ГБ21-392, ГБ21-393, ГБ21-415 цэгүүд 1.3-11 тонн үлдэгдэлтэй борлуулалт хэвийн байна.
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн хяналт:
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийн халаалтын зуух ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулаагүй тул Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.