Сайжруулсан түлшний 281 цэгийг энэ долоо хоногт 450 болгоно
🕔 2021/10/04 11:01
Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай хурал болж байна. Хурлаар сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт 450 болгоно гэж Тавантолгой түлш компанийн төлөөлөл нийслэлийн Засаг даргад танилцуулжээ.Мөн сайжруулсан түлшний нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байна. Энэ нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ хэмээн таван сар зогсоосонтой холбоотой аж.
скачать dle 12.0