ЭМЯ: Ковидын 338 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ
🕔 2021/12/09 11:46
ЭМЯ сүүлийн 24 цагт дотоодод 338 хүнээс Covid-19 халдвар илэрсний 1 нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 3 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1953-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 213 нь нийслэлд, 124 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 3898 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 7301 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
![eukh09_265393488_245226964366851_4223582584325358492_n_x974 ЭМЯ: Ковидын 338 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ](https://updown.mn/wp-content/uploads/2021/12/eukh09_265393488_245226964366851_4223582584325358492_n_x974.jpg)