ЭМЯ: Ковидын 553 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн энджээ
🕔 2021/12/01 13:45
ЭМЯ сүүлийн 24 цагт дотоодод 553 хүнээс, зөөвөрлөгдөж ирсэн 1 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 2 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.932-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 359 нь нийслэлд, 194 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 5.448 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 10.370 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.