НӨАТ-ын сугалааны азтан шагналаа авч чадаагүй гэв

🕔 2016/05/05 13:45

 

НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх иргэн Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандлаа. 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр "Оргил" худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон.

Харамсалтай нь азтан маань НӨАТ-ын падаанаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйгийн улмаас шагналын эзнийг олох компанит ажил орон даяар өрнөхтэй зэрэгцээд ялагчийг олохгүй бол тохирлыг дахин явуулна гэдгээ албаныхан нэг бус удаа мэдэгдсэн юм.

Улмаар 03 дугаар сарын 30 өдөр Дорноговь аймгаас азтан тодорсон тухай Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн.

Тэгвэл тохирлын жинхэнэ азтан гэх Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ц Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж, өөрийгөө Гааль, татварын ажилтнуудад мэхлэгдсэн тухайгаа мэдээллээ. Тэрбээр 01 дүгээр сарын 27-ны өдөр Ботаникт байдаг хамаатнныдаа очихоор Оргил супермаркетаар үйлчлүүлсэн бөгөөд 400 саяын тохирлын азтан мөн л өөртэй нь нэг өдөр Оргилоор үйлчлүүлсэн гэдгийг дуулаад интернетээр азтан тодруулсан бичлэгийг нөхөж үзсэн аж.

Гэтэл азтангийн дугаар өөрт нь байсан баримтын дугаартай яг таарсан тул даруйхан цахимд бүртгүүлье хэмээн e-barimt.mn сайтад ортол алдаа заагаад нэвтэрч болоогүй байна.

Гайхсан Ц тэр даруй албаны хүмүүсээс тодруулахаар ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын сангийн төслийн нэгжийн захиралтай уулзаж, азтан болсноо мэдэгдтэл "Таны баримтын бар код балартчихсан байна. Бид даруйхан шалгачихаад эргээд хариу хэлье, та хэд хоногоос ир" гэж хэлээд буцаасан аж.

Гэтэл тодорхой ямар ч хариу өгөөгүй Татварын ажилтнууд хэдхэн хоногийн дараа бөөнөөрөө 400 саяын азтан Дорноговь аймгаас тодорлоо хэмээн хэвлэлийн хүрал хийсэн.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

скачать dle 12.0

Санал болгох