Ч.Хүрэлбаатар: Монгол Улс дахин СААРАЛ ЖАГСААЛТАД орох том эрсдэл үүснэ
🕔 2021/11/08 18:07
Тэрбээр "Японы хөрөнгө оруулагчийн зарж байгаа Хаан банкны 60 хувийг худалдан авч буй эцсийн эзэмшигчийг тодоройлох үүрэг нь Монголбанканд бий. Үүний дараагаар мөнгөний эх үүсвэр нь цэвэр, эсэхийг нягтлах ёстой. Эцсийн хэрэглэгч нь гадаадын банк эсвэл хөрөнгө оруулагч иргэн байгаад тухайн мөнгө нь хууль ёсны дагуу татвараа төлсөн мөнгө болохыг тогтоогоод худалдвал зөв. Иймэрхүү зүйлийг улстөрчид мэдсээр байж зогсоохгүй бол Монгол Улс дахин саарал жагсаалтад орох том эрсдэл үүснэ. Надад гадаадууд авч байгаа гэж л гэж ойлгуулсан. Монгол Улс долоон булчирхайгаа тоочиж байж саарал жагсаалтаас гарч байсан. Энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрүүлбэл бид саарал жагсаалтад орно. Хаан банкны 60 хувийг хэн авч байгаа вэ гэж асуухад дотоодын хүмүүс надруу дайрч байгааг гайхаж байна" гэв.
скачать dle 12.0