Саарал жагсаалт: ФАТФ-ын гишүүд ирэх сард Монголд ажиллана

🕔 2020/09/25 14:45

Монгол Улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын эрсдэлтэй ангилал буюу бидний ярьдгаар "Саарал жагсаалт"-д ороод байсан. Одоогоос гурван сарын өмнө тус жагсаалтаас гарах 6 даалгаврыг бүрэн биелүүлсэн  гэж манай улсыг үнэлсэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.
Тэгвэл, ирэх 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд ФАТФ-ын гишүүд манай улсад ирж газар дээр нь ажиллахаар болсныг эх сурвалж мэдээллээ.
Дээрх шалгалтыг амжиллтай хамгаалсан тохиолдолд Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын  "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж байгаа юм. 
скачать dle 12.0

Санал болгох