Дархан-Уул аймгийн Хонгор суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоов

🕔 2021/11/08 09:00

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад энэ сарын 4-ний өдөр малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгджээ. Тус сумын Онцгой комисс хуралдаж Зулзага 2 дугаар баг Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоож айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулав.
Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд тарихаар төлөвлөжээ.
Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 05-ны байдлаар 14 аймгийн 74 суманд шүлхий өвчин илрээд байна.
скачать dle 12.0

Санал болгох