Aм.долларын ханш нэмэгдэж байна
🕔 2016/04/29 15:21
2016 он гарсаар ам.долларын ханш зогсолтгүй өссөөр гуравдугаар сарын сүүлээр 2055 төгрөг хүрээд байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт ханшийн өсөлт бага зэрэг саарч үндсэндээ 70 орчим төгрөгөөр суларсан.
Харин өчигдөр "Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2010 төгрөгөөр авч 2013 төгрөгөөр худалдаалж байжээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 40 орчим төгрөгөөр чангарсан байна.
Арилжааны банкуудад мөн ам.долларын ханш өссөн үзүүлэлттэй байна.
скачать dle 12.0