Pfizer-ийн вакцин 12-18 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 93%-иар бууруулдаг
🕔 2021/10/20 15:57
Америкийн эм зүйн Pfizer компани, Германы BioNTech компанийн хамтран боловсруулсан COVID-19-ийн вакцин 12-18 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 93%-иар бууруулдаг. Энэ тухай АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн шинэ судалгаа харуулж байна.Шинжээчид хүүхдийн 19 эмнэлгийн коронавирусээр эмнэлэгт хэвтсэн 179 өвчтөний мэдээллийг зургаадугаар сараас есдүгээр сард судалжээ. Оролцогчдын 97% нь вакцин хийлгээгүй аж. Үүнээс гадна өвчтөнүүдийн 16%-д нь амьсгал дэмжих аппарат шаардлагатай болжээ. Тэд бүгд тарилгагүй байв.Судлаачид вакцин чухал, ялангуяа АНУ-ын залуу үеийг COVID-19-ийн хүндрэлээс хамгаалахын тулд вакцин хийх шаардлагатай болохыг үүгээрээ баталжээ.
АНУ-д 12-оос дээш насны хүүхдүүд Pfizer/BioNTech-ийн вакцин хийлгэх боломжтой. Харин одоо 5-аас дээш насныханд вакцин хийлгэх зөвшөөрөл хүсэх гэж байна.
Эх сурвалж:TSN
скачать dle 12.0