"Файзер"-ын 85.410 тун болон "Астразенека"-гийн 81 хайрцаг вакцин ирлээ

🕔 2021/07/01 10:57


“МИАТ” ТӨХК-иас  өчигдөр орой ачаа тээврийн тусгай нислэг үйлдэж, 15 хайрцаг 455 кг 85.410 тун Pfizer вакцин, 81 хайрцаг 1,640 кг БНЭУ-ын Серум институтын Covishield /AstraZeneca/ вакцин болон ЭМЯ-ны захиалгат 3000 кг оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийг тус тус тээвэрлэн авчирчээ.
Манай улс 12-17 насны хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, архаг суурь өвчтэй иргэдэд коронавирусний эсрэг Pfizer вакциныг хийж байгаа. Тус вакцины нөөц 85.410 тунгаар нэмэгдлээ.
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины гурван удаагийн татан авалтаар эхний 255.060 тунг ийнхүү хүлээн авлаа.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээлснээр Pfizer/Comirnaty/ вакцины эхний ээлжийн 84.240 тун вакциныг зургаадугаар сарын 16-нд, хоёр дахь ээлжийн 85.410 тунг зургаадугаар сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь энэ оны хоёрдугаар хагаст ирэх юм.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “Ковид-19" цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.
скачать dle 12.0

Санал болгох