Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна
🕔 2021/04/14 09:57
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.