Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай

🕔 2016/04/28 11:56
Охин хүүхдээ цэцэг цэврүү шиг харагдахыг хүсэхгүй аав ээж хаанаас байх билээ. Хэрвээ та охиндоо даашинз өмсгөх дуртай бол өвдөгнөөс доогуур урттайг сонгоорой.
 Ээж аавуудын сэтгэлийг сэрхийлгэсэн мэдээ мэдээлэл их цацагдах болсны нэг нь "хүчирхийлэл”-ийн асуудал. Бага насны охин хүүхдийг хүчирхийлсэн хэрэг энд тэнд дуулдаж, олон түмний зэвцүүцэл жигшлийг төрүүлсэн билээ. Аав ээж та "миний охиноос холуур тойроосой...” хэмээн сэтгэлдээ шивнэн, буруу харж "нулиман” цээрлэж суухын оронд цэцэг цэврүү шиг өсөж яваа охин үрээ олны нүднээс нууж сураарай.

Яаж нуух вэ? гэж үү. Эрт дээр үеэс бидний өвөг дээдэс үр хүүхэддээ зориуд хуучин нойтон төдийлөн хүний хараанд өртөхөөргүй борог эд материалаар хувцас хийж өгдөг байсан нь учиртай. Ингэж өсч яваа охин хүүхдийнхээ гоо зүсийг далдлан хамгаалдаг байсан байна.

Гэтэл бид аль болох сонин содон хувцас сонгохын дээр биеийн аль хэсгийг нь илүү тодотгож, бусдын нүд унахаар байгаад нэг их анхаарал тавьдаггүй. Энэ зангаа "орчин үед ийм болсон” гэж зөвтгөнө. Та ахиад сайн бодоод үзээрэй. Хэн хүний харааг булаахаар содон өнгөтэйн дээр босох суух, тонгойх гэдийх зэрэг ердийн хөдөлгөөнд нууцлаг бүхэн нь ил гарахаар хувцасласан охин хүүхэд "хүчирхийллийн бай” болж байгаа нь маргашгүй үнэн.

Хүүхдээ яаж хувцаслах нь таны эрх ч гэлээ мунхаг, мунаг нэгний шуналт харцыг удирдаж чадахгүйгээ мартаж болохгүй. Охин хүүхдээ цэцэг цэврүү шиг харагдахыг хүсэхгүй аав ээж хаанаас байх билээ. Хэрвээ та охиндоо даашинз өмсгөх дуртай бол өвдөгнөөс доогуур урттайг сонгоорой.

Мөн дотуур өмднийх нь гадуур заавал богино өмд өмсгөж байгаарай. Энэ нь охиныг тань аливаа эрсдлээс хамгаалахаас гадна  биеэ авч явах, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нь зүйрлэх аргагүй сайнаар нөлөөлнө гэдэгт итгээрэй. Цэцэг шиг сайхан өсч яваа охиноо бусдад гайхуулах гэж бүү яар. Хүссэн хүсээгүй үзэсгэлэн гоогоороо олны харааг булаах цаг аяндаа л ирэх болно.

Ганцхан шөнийн дотор өнгө ялдам цэцэг хараа булаамаар дэлгэрдэггүйсэн бил үү? аав, ээжүүдээ. Түүнчлэн ах дүү, айл саахалтын хүмүүсээс ч охин үрээ харамлан хайрлах учиртай юм шүү. "Хамаатан юм чинь яав л гэж...” гэх ойлголтоос ангижирах цаг хэдийн иржээ. Эрэгтэй зочинтой ямар ч үед охиноо дэргэдээ авч унтаарай. Ээжүүдээ хэдийгээр нэг хэвлийгээс төрсөн ах дүү хоёр ч гэлээ хүү, охин хоёр тань нэг ор хөнжилд унтах учиргүйг санаарай.

Нэмж хэлэхэд "миний охин угийн эршүүд... " тэр даашинз гэхээсээ илүү өмд цамц пүүз л сонирхоно” гэх мэтээр охин хүүхдийнхээ түрхэн зуурын шохоорхлыг бүү өөгшүүлээрэй. Харин ч эмэгтэйлэг бүсгүй хүний эрхэмсэг донж маяг, үнэ цэнийг мэдэрч ойлгоход нь туслах хүн нь та юм шүү дээ.

скачать dle 12.0

Санал болгох