ЗӨВЛӨМЖ: Коронавирусийн халдвар авсан хүүхдийг гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ

🕔 2021/09/29 11:40


Коронавирусийн хөнгөн хэлбэрийн халдвар авч, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүүхдэд заавал вирусийн эсрэг эм хэрэглүүлэх шаардлагагүй гэж НЭМГ-аас мэдээллээ. Хөнгөн халдварын үед хүүхдийн ерөнхий асаргаанд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
  • Шингэн хангалттай уулгах
  • Шингэн сайтай хоол идүүлэх
  • Халууныг хоёр цаг тутам хянах
  • 38,5-с дээш халуурвал, халуун намдаахаар парацетмолыг 10-15мг тунгаар найман цагийн зайтай уулгах, халуун намдаах эмийг 3-5 хоног ууна
  • 72 цагаас дээш халуурвал эмчид хандах
Халуурах нь хамгаалах хариу урвал юм. Тиймээс халуун бууруулах аспирин, цитромон, антигрипп хэрэглэхгүй байх шаардлагатай. Хэрэв халдвар авсан хүүхдийн биеийн байдал хүндрэх эсвэл халуураагүй үедээ ядарч сульдах, хоол нойрондоо муудах, цэртэй ханиалгах, толгой өвдөх шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
скачать dle 12.0

Санал болгох