С.Одонтуяа “Хүүхдэд ээлтэй гишүүн” боллоо
Хүүхдийн төлөө үндэсний газраас Монгол улсад Хүүхдийн эрхийн хамгаалах цогц бодлого бий болгохын төлөө Хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хууль санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон хуулийн төслийн ажлын хэсгийхэнд талархал илэрхийлж хүүхдийн төлөө хийсэн бүтээснийг нь үнэлж, НҮБ-ын хүүхдийн сан, Адра Монголиа, Хүүхдийг хамгаалах сан, Дэлхийн зөн, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудаас "Хүүхдэд ээлтэй гишүүн” цом болон өргөмжлөлийг гардуулжээ.
Хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хоёр хууль нь Монгол улсад 20 жилийн дараа хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, хүүхдийн төлөө гэсэн бодит ажил гэдгийг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан онцоллоо.
УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулиудыг энэ оны хоёрдугаар сард батлуулсан билээ.
скачать dle 12.0