Швейцарьт ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөв

🕔 2021/09/27 14:33

Швейцарь улс нь ижил хүйстний гэрлэлтийг хууль ёсны болгосон Баруун Европын сүүлийн хэдэн улсын нэг нь боллоо. Тус улсын нийт гуравны хоёр нь буюу 64 хувь нь энэхүү бүх нийтийн санал асуулгыг дэмжжээ.
Энэ хууль нь батлагдсанаар ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөхийн зэрэгцээ хосууд хүүхэд үрчилж авах эрхтэй болж байгаа юм. “Reuters”-ийн мэдээлснээр, өмнө нь зөвхөн гетеросексуал хосууд л эр бэлгийн эсийн хандив авч болдог байсан бол одоо лесби хосуудад ч тийм боломж нээгдэж байгаа аж. Мөн шинэ хууль нь Швейцарь иргэдийн гадаад эхнэр, нөхрүүдэд иргэншил авах өргөдөл гаргах эрхийг олгож байгаа аж.
Тус хууль нь 2022 оны 7 дугаар сарын 1-нээс хүчинтэй болох юм. “Эмнести Интернэшнл” хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаас шинэ хуулийг “Тэгш байдал үүсгэхэд чухал үе” гэж дүгнэжээ.
Эх Сурвалж: The Hill
скачать dle 12.0

Санал болгох