АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв дотоод мэдээллээ хэвлэлийнхэнд алджээ

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон пост сонины сурвалжлагчид АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод хэрэгцээний коронавирусын Дельта хувилбар ба вакцин хийлгэсэн хүмүүс өвдөж байгаа талаарх мэдээлэл бэлтгэсэн слайдыг олон нийтэд мэдээлсэн байна.
АНУ-д Дельта хувилбар маш хурдацтай тархаж өдөрт дунджаар 130,000-140,000 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 6.3 саяд хүрч нас баралтын тоо 615,747 хүрсэн бөгөөд нас баралтын үзүүлэлтээр өвчлөгсөдийн 1.7 хувь нь нас барсан ба Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувь байгаагаас 3 дахин их байна.
Америкчуудын хамгийн сэтгэл түгшээж байгаа зүйл бол вакцины бүрэн тунд хамрагдсан буюу 2 тунгаа тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хүмүүс ихээр өвдөж байгаа явдал юм.
Иймд энэ асуудал дээр АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод мэдээлэл алдагдсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн ба дээрх байгууллагын зүгээс энэ мэдээллийг тэдний өөрсдийн мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү мэдээлэлд Дельта вирустэй холбоотой юу бичигдсэн байсныг орчуулан хүргэж байна.
Коронавирусын Дельта хувилбар нь МЕРС, САРС, Эбола, ердийн ханиад, улирлын томуу болон 1918 оны Испанийн томуу, цагаан цэцэг өвчнийг үүсгэгчээс илүү халдварлах чадвартай бөгөөд тархах чадварын хувьд салхинцэцэг өвчний үүсгэгчтэй адил байна. Дельта хувилбар (цэнхэр өнгөөр будсан) Уханьд бүртгэгдсэн эх хувилбараас (ягаан өнгөөр будсан) халдварлах чадвар хэд дахин нэмэгдсэн байгааг болон бусад халдварт өвчнөөс хэр ялгаатай байгааг графикаас харна уу.

Мөн Дельта халдварын кластер том хэмжээтэй буюу нэг хүнээсолон хүнд халдварласан байна.
Дельта хувилбарын үед халдварын үргэлжлэх хугацаа урт байгаа бөгөөд Дельта халдварын үед дундаж хоног 18 байгаа бол дельта бус халдварын үед 13 байна.
Альфа хувилбартай харьцуулахад Дельта хувилбарын үед дахин халдвар авах эрсдэл 1.46 дахин илүү байх магадлалтай.
Үндэсний идэвхгүй тандалтын судалгаагаар вакцины дараах Дельта халдварын тохиолдлыг альфа болон болон бусад эгнээний хувилбартай харьцуулахад Делтьа хувилбараар өвдсөн хүмүүсийн вирусын сорьцондтоо 10 дахиних байна.
Массачусетс мужийн Барнстабл дахь дэгдэлтийн үед хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүст дельта хувилбарын халдвар дамжих байдалд ялгаа байхгүйг харуулсан байна.

Тухайлбал, Канад Улсад хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэх магадлал 2.2 дахин, эрчимт эмчилгээний тасагт хэвтэх магадлал 3.87 дахин, нас барах магадлал 2.37 дахин өндөр байна. Сингапур Улсад хүчилтөрөгчийн хэрэгцээ, эрчимт эмчилгээний тасгийн хэвтэлт, нас баралт болон уушгины хатгалгааны тохиолдлын тоо өндөр байна. Шотланд Улсад хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэх магадлал өндөр байсан байна.

Англи, Канад, Израил улсад хийсэн судалгаагаар дельта халдварын улмаас эмнэлэгт хэвтэх болон нас барах эрсдэлээс 93-100 хувь хамгаалж байна. Гэтэл Израйлд эмнэлэгт хэвтэлтээс хамгаалах чадвар ба халдвараас хамгаалах чадвар Пфайзер вакцин дээр 64 хувь хүртэл буурчээ. Дээрх улсуудад эмнэлэгт зөвхөн хүнд хүмүүсийг авдаг тул эмнэлэгт хэвтэлт гэж хүндрэлийг хэлж байна.

Дельта хувилбар нь бусад омгуудаас тархах чадвар, өвчлөлийн хэлбэр, халдвар дамжуулах чадварын хувьд ялгаатай байна.
Дельта хувилбар нь тархах чадвар маш өндөр, хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, вакцинд хамрагдсан хүмүүс ч вакцинд хамрагдаагүй хүмүүсийн адил халдвар авах эрсдэлтэй байна.
Вакцин хүнд хэлбэрийн өвчлөлөөс 90 болон түүнээс дээш хувиар хамгаалдаг боловч халдвараас сэргийлэх эсвэл халдвар дамжихаас сэргийлэх үр дүн багатай байж болох тул вакцинд хамрагдсан ч халдвар авах болон хүн амын дунд халдвар илүү тархсаар байх болно.
Вакцинжуулалтын хамралтаас хамаарахгүйгээр халдварын тархалтаас сэргийлэхэд эмийн бус арга хэмжээнүүд буюу маск зүүх, зай барих зэрэг нь чухал юм.

Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг буюу Ковид19 эсрэг дайны байдал эрс өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч, бүрэн вакцины дараах халдварын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, вакцинд хамрагдсан хүмүүст халдвар авах эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тухайлбал вакцинд хамрагдсан хүмүүст хүнд хэлбэрээр өвчлөх, эсвэл нас барах эрсдэл 10 болон түүнээс дээш дахин буурч, халдвар авах эрсдэл 3 дахин буурч байгааг сайн ойлгуулах.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр эмзэг бүлгийн хүн амыг вакцинжуулах, амны хаалт хэрэглэх болон бусад халдварыг бууруулах стратегийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж:
- https://context-cdn.washingtonpost.com/notes/prod/default/documents/54f57708-a529-4a33-9a44-b66d719070d9/note/7335c3ab-06ee-4121-aaff-a11904e68462.#page=1
- https://www.washingtonpost.com/context/cdc-breakthrough-infections/94390e3a-5e45-44a5-ac40-2744e4e25f2e/
- https://coronavirus.jhu.edu/data/mortality