АНУ Дельта вирусний ХҮНД ҮЕД байна

🕔 2021/09/10 10:26


АНУ-д коронавирусний Дельта хувилбар үргэлжлэн тархсаар байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Тэрбээр “Бид хэцүү зам дээр байна. Дельта хувилбар хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа. Энэ хувилбар Америкийн нутаг дэвсгэрээр зуны төгсгөлд тархсан” гэв.АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр АНУ-ын нутаг дэвсгэрийн 95 гаруй хувьд COVID-19-ийн халдварын тархалт өндөр болжээ. АНУ-д долоодугаар сарын сүүлчээр хоногт батлагдах шинэ тохиолдлын 83 гаруй хувийг Дельта хувилбар эзэлж байжээ. Дельта хувилбарын өсөлт нь АНУ-д шинээр бүртгэгдэх ковидын тохиолдол, эмнэлэгт хэвтэгсдийн тоо, нас баралтыг нэмжээ.


скачать dle 12.0

Санал болгох