З.Энхболд, Ц.Туваан нарыг АН-аас хөөх шийдвэр гарчээ
🕔 2021/09/09 16:52
АН-ын Үндсэн дүрмийн хороо өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр хуралдаж, АН-ын дарга асан, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг намаас хөөх шийдвэр гаргасан байна.
Энэ талаар АН-ын дарга М.Тулгатаас тодруулахад “Үндсэн дүрмийн хороо тийм шийдвэр гаргасан гэж сонссон. Тусдаа байгууллага учир яг юунд үндэслэж ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй. Гэхдээ намын гишүүдийн зүгээс дээрх хоёр хүнтэй холбогдсон гомдол ирсэн байсан. Ц.Тувааны тухайд УИХ-ын сонгуулийн дараа намын даргын тамгыг хадгалаад Их хурлаа хуралдуулж, намын даргыг сонгох үүрэг хүлээсэн боловч үүргээ гүйцэтгээгүй. Намын одоогийн хагарлын гол буруутан нь Ц.Туваан юм гэдэг гомдол ирсэн. Харин З.Энхболдын тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Дотоод сонгуулийн хороог хоёр хуваасан гэсэн гомдол ирсэн. Тус шийдвэр албажиж гараагүй бөгөөд удахгүй албан ёсоор зарлах байх” гэлээ.
скачать dle 12.0