Аймаг, нийслэл, дүүргийн АН-ын дарга нарыг батламжиллаа

🕔 2021/03/18 22:42
 АН-ын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.  АН-ын даргын сунгаа явагдаж, дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа. 
АН-ын дарга С.Эрдэнэ:
 -АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал өнөөдөр боллоо. Хурлаар гуравдугаар сарын 17-нд болсон ҮБХ–ны нөхөн сонгуулиар сонгогдсон 92 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгуулиар сонгогдсон намын дарга нарыг батламжиллаа. Сонгуулийг цахимаар явуулсаар цахим нам болох үндсийг тавилаа хэмээв. 
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:
-Миний төлөө саналаа өгсөн хүмүүст талархлаа илэрхийлье. Намын эв нэгдлийг хангасан маш чухал алхмыг намын удирдлага гаргалаа. Өөрөөр хэлбэл, 28-нд намын даргаа сонгох сонгуулийг явуулахаар боллоо. Энэ саналыг Ц.Туваан тэргүүтэй хүмүүс хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намаа нэгтгэх нь зөв хэмээлээ. 
скачать dle 12.0

Санал болгох