Дэлхийн ядуусын тэн хагас нь Азид байдаг
Азийн орнуудад нэн ядуусын эгнээнд ороход ойрхон нэг тэрбум 600 сая хүн байна гэж Азийн хөгжлийн банкнаас дүгнэжээ.
Азийн хөгжлийн банкнаас гаргасан "Стратеги-2020” тайлангаас үзвэл өнөөдөр Азид өдөрт хоёр доллароос бага орлогоор амьдардаг нэг тэрбум 600 сая хүн байгаа учир аливаа эрсдэлд ороход нэн ядуусын эгнээнд шилжихэд бэлэн байна. Тэд ажилгүйдэл, эрүүл мэндийн байдал, эдийн засгийн хямрал, гамшгийн улмаас нэн ядуу давхаргад шилжих эрсдэл өндөр байгааг Азийн хөгжлийн банк тэмдэглэж байна. Үүнд хүнсний үнийн өсөлт хамгийн гол түлхэц болох бөгөөд орлогынхоо талаас илүү хувийг хүнсэндээ зарцуулах нь тэдэнд маш том цохилт болох аж.
Дэлхийн нэн ядуу хүмүүсийн 60 хувь Ази, Номхон далайн бүс нутагт оршин суудаг бол тус бүс нутгийн 733 сая хүн нэмж нэн ядуу давхаргад шилжин өдөрт дунджаар 1,25 доллароор амиа зогоодог болох тухай дүн шинжилгээ хийсэнээ Азийн хөгжлийн банк мэдээлжээ.
Л.Отгонбат
скачать dle 12.0