Х.Нямбаатар сайд аа, Арцатын амыг үнэд хүргэсэн дарга нарыг АТГ-т шалгуулъя

🕔 2021/08/31 11:22

“Богд уулын ам болгонд олгосон газрыг АТГ шалгаж байна. Цаашид Богд уул орчимд газар олгохгүй” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар лүндэндсэн. Тэр ийн лүндэн буулгасан нь маш зөв.
Учир нь Зайсан, Богдхан уулын Арцатын амыг зайдалж, там болгосон хүмүүс нь улстөрчид. Тэдэнд боломж олгож, тухайн газруудыг үнэд хүргэсэн хотын дарга асан Су.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан Э.Анар нарыг АТГ-аас шалгасан ч энэхүү ажил зогссон.
Нэр бүхий хоёр хүнийг шалгах болсон үндэслэл нь Богд ууланд замбараагүй олгогдсон инженерийн шугам сүлжээгүй газруудыг үнэд оруулах зорилгоор 2018 онд НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит газруудыг Яармаг руу нүүлгэх тухай шийдвэрээс улбаалсан хэрэг.
С.Батболд, Э.Анар нар тухайн үед бизнесийн бүлэглэлийнхэнтэй үгсэн хуйвалдаж Яармагийн дэнж дэх газруудыг үнэд оруулахын тулд хотын захиргааны төв байрыг бариулж, хотоор маркетинг хийлгэж, инженерийн шугам сүлжээг төсвийн мөнгөөр гаргуулсан гэх хардлагад өртсөн юм. Тэд хотын захиргааны шинэ байрыг барихын тулд Улсын заан Ч.Батзоригийн 20 га газрын 5 га-д нь барилгаа барьж хотын төсвөөр инженерийн шугам сүлжээг хийлгэсэн гэх асуудал үүсчээ.
Энэ талаар хотын дарга асан Э.Бат-Үүл “Нүхтийн аманд арын хаалгатай баахан улсууд газар авчихсан байгаа. Тэнд баригдах орон сууцнуудыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна" хэмээн хэлж байсан.
2016 онд Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа хотын захиргааны шинэ байрыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалд барих шийдвэрийг гаргаж барилгын шавыг нь тавьж, 132 сая ам.долларын концессийн гэрээг Унгарын талтай байгуулж байсан түүхтэй. Гэтэл бүх гэрээ хэлцэл нь бэлэн болчихсон байхад Су.Батболд ажлаа авсан даруйдаа цуцалж, бизнесийн бүлэглэлийнхнээс Яармагт 5 га газар авч, хотын захиргааны шинэ байрыг барих болсноор тэнд авлигын асуудал сөхөгдөх болсон юм.
Тиймээс Хууль зүйн сайд аа, Ханын материалд баригдахаар бэлэн болсон зураг төслийг Су.Батболд, Э.Анар нар яагаад, ямар ашиг сонирхлын улмаас байршил болоод бусад зүйлсийг нь өөрчлөхөд оролцов гэх ноцтой үйлдүүд АТГ-т шалгагдаж буй учраас энэхүү ажиллагааг яаравчлуулж, буруутай эзнийг нь олонд ил болгон хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг биз ээ.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Erennews.mn
скачать dle 12.0

Санал болгох