АНУ-д вакцины гурав дахь тунг найм биш зургаан сарын дараа хийнэ
🕔 2021/08/26 16:49
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ коронавирусний вакцины нэмэлт тунг эхний тунгуудыг хийснээс хойш найм биш зургаан сарын дараа тарихыг зөвшөөрөх гэж байгаа тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Нэмэлт тунг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсанаас хойш найман сарын дараа хийхээр төлөвлөж байна гэж урьд нь мэдээлж байсан байна. Гэсэн хэдий ч зохицуулах байгууллагаас зөвшөөрөл хүссэн үйлдвэрлэгчдийн мэдээллээс үзвэл вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа нэмэлт тунг хийхээр төлөвлөж байгаа аж. “FDA” холбогдох зөвшөөрлийг коронавирусний вакцин үйлдвэрлэдэг АНУ-ын гурван компанид есдүгээр сарын дундуур олгохоор төлөвлөж байна гэж WSJ мэдээлсэн байна. АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас коронавирусний вакцины гурав дахь тунг есдүгээр сарын 20 -ноос эхлэн тус улсад өргөн хүрээнд хэрэглэж эхэлнэ гэж өмнө нь мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0