Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёр дугаарт жагсжээ

🕔 2021/08/11 10:03


Дэлхийн хотуудын агаарын чанар, бохирдлын зэрэглэлийг тогтоодог https://www.iqair.com/world-air-quality-ranking сайтад 2021.08.10 ны өдрийн байдлаар Улаанбаатар хот агаарын чанар, бохирдлын зэргээрээ хоёрдугаарт жагсаж байна.Нэгдүгээрт ОХУ-ын Красноярск хот жагсжээ.  ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот утаанд бүрхэгдэж агаарын чанар, бохирдлын хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой юм. Түймрийн утаанаас үүдэн PM10, PM2.5 элементийн тоосонцрын хэмжээ нэмэгдэн аюулын түвшинд байна.Ялангуяа, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 7-р хороо, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Баруун дөрвөн зам, Сонгинохайрхан дүүрэг гэх мэт 10 бүс газарт агаарын бохирдлын хэмжээ өндөр байгааг тус сайт үзүүлжээ.
a1 Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёр дугаарт жагсжээ
a3 Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёр дугаарт жагсжээ


скачать dle 12.0

Санал болгох