Франкфурт-УБ нислэгээр ирсэн 33 иргэнийг тусгаарлаж, 127 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ

🕔 2021/07/24 17:31

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг 10:17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав. Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 106, өвдөөд эдгэсэн 2, дагаж явсан хүүхэд 19, нийт  127 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, PCR шинжилгээг авч, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох