БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирлээ

🕔 2021/04/02 11:53
 
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн.
Энэ дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын нэгэнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Зүчи”, “Кентавр”, “Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох