Японы Засгийн газрын санхүүжилттэй Файзер вакцины 92.490 тунг хүлээн авлаа
🕔 2021/07/22 11:23
Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2.35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа энэ оны зургадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар 6 удаагийн татан авалтаар 417.690 тунг хүлээн аваад байна.

Өчигдөр буюу 21-нд 92.490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авсан ба 7 дугаар сарын 28-нд дахин 132.210 тунг хүлээн авах юм.

Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжилнэ.
Цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1.860.497 хүн Ковидын эсрэг вакцины 2 тун хийлгэсэн ба нийт хүн амын 57.2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.
