“БАРИЛГА КОРПОРАЦИ” КОМПАНИ НЭГЖ ХУВЬЦААНДАА 737 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО

🕔 2016/04/15 10:08
 

"Барилга Корпораци” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 737 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж эхэлсэн бөгөөд тун удахгүй ногдол ашиг олгох өдрийг мэдээлэх аж. "Барилга корпораци”-ийг 1992 онд Улаанбаатар, Дархан хотын барилга, барилгын материал, барилгын тээвэр механикийн болон зураг төсөл, хайгуул шинжилгээний 28 томоохон байгууллагаас хувь нийлүүлэн байгуулсан бөгөөд одоо "10000 орон сууц” хөтөлбөрт хамрагдан нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.
скачать dle 12.0

Санал болгох