Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч Н.ЦЭЦЭНХҮҮ: Байлдагч нас барсан нь үнэн

🕔 2021/06/07 12:57


Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч өнөөдөр амиа алджээ. Талийгаач 19 настай бөгөөд өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдан очоод байсан аж.Энэ хэргийн талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч Н.ЦЭЦЭНХҮҮГЭЭС тодруулахад “Байлдагч амиа алдсан хэрэг гарсан нь үнэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Бид байлдагч нас барсан талаар Жанжин штабын шуурхай утсанд мэдэгдсэн байгаа. Хэрэг юунаас болж байгааг албаныхан шалгаж байгаа учир мэдээлэл өгөхгүй. Манай ангид дэглэлт, яргалалт байхгүй” гэв.Харин ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас хэргийн талаар тодруулахад “Би энэ талаар мэдээлэл аваагүй байна. Маргааш өглөө мэдээлэл өгнө” гэлээ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
скачать dle 12.0

Санал болгох