У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хүн биш хууль засагладаг төртэй болно

🕔 2021/05/24 12:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.
Үнэмлэхээ гардан авсны дараа У.Хүрэлсүх үг хэлэхэдээ "Надад асар их хариуцлага үүрүүлж нэр дэвших боломжийг олгосон та бүхэнд чинь сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол маш хариуцлагатай үйл хэрэг. Сонгуульд нэр дэвшигч нартаа амжилт хүсье. Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсад маш анхааралтай ажиглаж байна.
Тийм учраас энэ удаагийн сонгуулийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнөөр явуулъя гэж хэлмээр байна.
Цар тахлын үед сонгуулийн зардлыг хэмнэж аль болохоор хэмнэлттэй сонгууль зохион байгуулахыг бусад нэр дэвшигчид анхааралдаа авах байх. Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг.
Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хууль бус шударга бус тогтолцоог таслан зогсооход анхааран тавьж ажиллана.
Хүн биш хууль засагладаг төртэй болно. Хоёрдугаарт хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана.
Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын намын Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй.
Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.
Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг үүсгэн байгуулж иргэддээ баялгийг тэгш хуваарилна. Дараа нь гадаад бодлого. НҮБ болон бусад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана.
Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана. Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана" гэдгийг онцлов.
скачать dle 12.0

Санал болгох