Б.Сүндэръяа: Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
Сүнээ нэрээр олон нийтийн танил болсон иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох асуудлаар ЦЕГ-т гомдол гаргаж, багагүй хэл аманд өртсөн билээ.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан уучлал хүсэж, дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал:
“Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.Монголд дутагдаж байгаа зүйлсүүдийн нэг бол яах аргагүй хариуцлагын тогтолцоо. Элдэв хэл аманд орж нийгэмд буруу ойлголт төрүүлсэндээ гэмшиж уучлалт хүсэж ёс зүйн хариуцлага үүрч байна. Надад ямар нэг алдаа дутагдал байгаа болоод элдэв хэл аманд ордог байх алдаагаа ухамсарлаж өөрт байсан хамгийн нандин юугаар ч үнэлэшгүй үнэт зүйл болох Sunee’s Ballet бүр мөсөн орхиж урлагийн салбараа цэг тавьлаа. Бусад хүний хувьд нэг ажил бизнес төдий ч миний хувьд маш том үнэт зүйл байсан юм. Дахиж багшлахгүй. Бизнесээ орхиж байна.
Оюутан байхаасаа хүүхэд шигээ бөөцийлөн босгосон бизнес маань найман жилийн хугацаанд дөрвөн салбар сургалт болтлоо өргөжин тэлж 7000 гаруй хүүхдүүдэд багшилж, 500 гаруй асрах төвүүдийн болон амьдралын нөхцөл бололцоогүй байгаа хүүхдүүддээ үнэ төлбөргүй багшилж энэ олон хүүхдүүдийн хайрыг харамгүй хүртсэндээ талархаж байна. Эрхэм үйлчүүлэгчдийнхаа ачаар өөрийн бололцоо хэмжээндээ улсдаа татвар төлж, багагүй хүмүүс цалинжуулж бизнес босгох жаргал зовлонг мэдэр ч туршлага суулаа.
Хүндэт эцэг эхчүүдээсээ болон хамгаас хайртай хүүхдүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Багш нь бүх хүүхдүүдээ хайраа шингээн сэтгэл зүрхнээсээ нандигдан хайрлаж өөрийн сурсан мэдсэн бүхий л бололцоогоо ашиглан чадах зүйлээ зааж сургах юмсан гэж хичээж ирсэн. Өдий хугацаанд хүний дайтай явуулж буй үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлан талархаж явах болноо. Эзэмшсэн мэргэжилээрээ өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж ААН бизнес болтол нь босгож найрсаг үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх гэж хичээн багагүй амжилт энэ салбартаа гаргасан байх аа. Хайртай шавь нар минь болон бусад хүүхдүүдийн эрх зөрчигдвөл өөрийн биеэрээ өмгөөлөн хамгаалах тэмцэх болно.
Хүүхэд бүр хүүхэд насаа эрүүл шударга нийгэмд өсөн хүмүүжээсэй цэвэр нийгэм бүрдээсэй гэж хүсэж байна.
Эрдэм номоо харамгүй зааж сургасан хүндэт багш нартаа чин сэтгэлээсээ талархаж уучлал хүсье.
- Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт, Ардын жүжигчин Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Ерөнхий балетмейстер Б.Жамъяандавга багш.
- УДБЭТ-ын ерөнхий балетмейстр асан,
- Их эзэн хааны театрын захирал УДБЭТ ерөнхий балетмейстр асан Д.Дашлхагва багш.
- Ангийг маань удирдан төгсгөж өгсөн УДБЭТ ерөнхий балетмейстер асан Б.Жаргал багшдаа.
- СУИС-ын урлагийн ангийн танхимын эрхлэгч агсан Алтанцэцэг багшдаа.
- Сонгодог ангийн маань багш Д.Алтантуяа.
- УДБЭТ-ын туслах балетмейстр О.Ганбаатар
- Хүндэт профессор Д.Нанжид агсан
- Ахлах багш Г.Онон
- Ахлах багш М.Мөнгөнцэцэг болон бүхий л багш нартаа маш их талархаж мэхийн ёсолж уучлал гуйж байна.
Бизнесыг маань авсан хүнд ажлын өндөр амжилт хүсье. Үнэ төлбөргүй сурч байгаа хүүхдүүдийг маань үргэлжлүүлээд сургаасай гэж чин сэтгэлээсээ хүсэн гуйж байна. Боломжтой бол хүүхэд бүр багаасаа балетын урлагаар хичээллээсэй. Зөвхөн гоо зүйн талаасаа гэхээсээ илүү хүмүүжлийн төгс суурийг балетын урлаг хүүхдэд суулгаж өгдөг шүү. 8 жилийн хугацаанд хүүхдүүд яаж нүдэн дээр өөрчлөгдөж байгааг мэдэрсэн хүний туршлагаар балет хүүхэд гэлтгүй хүн бүрд маш хэрэгтэй. Бүгдэд талархлаа. Бас уучлаарай. Багш нь та нартаа маш их маш их хайртай шүү. Маш их санах байх. Их санаж байна. Дахин дахин уучлаарай” гэжээ.