Сүнээг “оролдсон” УИХ-ын гишүүн өөрөө үсрээд гараад ирэв үү

🕔 2021/04/12 14:28
Цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг Сүнээ буюу Б.Сүндэръяа өчигдөр өөрийн фэйсбүүке пэйжээрээ дамжуулан урт пост оруулсан нь олны анхаарлыг татаад байгаа. Тэрээр өөрийг нь дарамтад учруулаад байгаа УИХ ын гишүүний талаар бичсэн байна.
Тэрбээр ‘’2019 оны зун.. Засгийн газрын зүүн талд байрлах ресторанд найз охин маань хоолонд урилаа. Би төрийн ордонд явж байсан учир удалгүй орлоо. Харамсалтай нь хайртай найз маань ганцаараа биш үерхдэг гэхүү, явдаг гэхүү Монголын томоохон бизнесмен одоо УИХ гишүүн болсон эрхэм хамт сууж байлаа. Хэгжүүн дээрэлхүү нилээн том яриатай ах байна. Жаахан ууцан ч юм шиг эв эрүүл бол биш байсан. Сайхан танилцаж яриа өрнүүлж хоол ч ирлээ. Найз охиноосоо ямар садист хүн гэдгийг нь сонссон учир мэдээж найр тавьсангүй. Найз маань ариун цэврийн өрөө орлоо гээд гарлаа.
Ингээд л миний амьдралын зовлон там эхэлсэн юм даа. Би яг хажуу сандал дээр сууж байсан болохоор сандалыг маань өөррүүгээ татаж гэнэт намайг тэвэрч аваад үнслээ.Түлхээд гарт баригдсан буцалгах гэж байсан шөлөө цацчихсан. Азаар дөнгөж ирсэн шөл учир түлэгдэх хэмжээний халуун биш байлаа. Эрхэм гишүүний үнэтэй брендын хувцасыг бохирдуулсан хүслээр нь болоогүй учир надруу маш их уурлаж алгадаад авсан
Тэр том хүний гарын аясыг яаж даахав дээ шуурга салхинд хийсэж байгаа юм шиг л уначихсан.
Ямар азаар халуун шөл байгаагүй юм тэр заналхийлэлтэй УИХ эрхэм гишүүнийг түлцэн бол одоо шоронд сууж байгаа биз! Найз охин ч орж ирлээ зөөгч залууч араас орж ирлээ. Мэдээж чанг дуугаар болсон явдалыг хэлэхэд найз охин маань тоосон шинжгүй бараг сүртэйн ухааны юм ярих нь намайг илүү шоконд оруулсан. Одоо бодоход бараг үгсэн тохиролцож намайг хоолонд урьсан байх гэж боддог юм. Хөөрхий минь миний уйлахыг харсан зөөгч залуу л сандраад түнтэгнээд үлдсэн. Тэр дороо гарч гэртээ очоод надад хүч хэрэглэх гэж оролдсон УИХ эрхэм гишүүн Монголын тэрбумтанд бус найз охиндоо гомдож уйлж суулаа. маргааш нь арай тайвширч нөгөө ресторандаа  очин камерын бичлэгээ өгөх санал тавьлаа. Мэдээж дүрмийн дагуу камер ажилладаггүй болоод явчихлаа. Мань хүн хууль бус бүх зүйлээ цэвэрхэн зохицуулдагаараа алдартай. Ер нь Монголд луйварчин бизнесмен гэдгээрээ алдартай хөөн. Гэхдээ хуулийн өмнө хэзээч хариуцлага хүлээдэггүй.
Зөөгч залуу хэлэхдээ бид зөвхөн цагдаагийн бичигтэй камер шүүж өгнө гэлээ. Би ч ХУД 1-р хэлтэсрүү явж гомдол өгөхдөө хамт байсан найз охинруугаа залгаж гэрч болоод болсон явдалыг үнэнгээр нь хэлээд өгөөч хамт яваач гэж гуйлаа.
Удалгүй надруу Битгий намайг яриад бай үлдсэн зураг бичлэгийг чинь цацаж бүтэн ална шүү. Чамайг дутуу алчихаж надаар битгий оролд.
Чи нийгэмд угаасаа алуулна гэнэ.
МАН таны нэрийг таныг хэн гэдгийг мэдэж байгаа шүү. Тань шиг бохир нэртэй хүний хууль бус зүйлийг дарах гэж их зовдог гэнэ лээ.
Намаас хэд хэдэн удаа сэтгүүлчидтэй холбогдож заваан мэдээнүүдийг чинь дарсныг би сонссоон.
Устгуулсан сайтын сэтгүүлчид хэн холбогдож хэний мэдээг устгуулсаныг бараг гадарлаад нэрийг нь олчих биз.
Би мэдээлэлтэй хэвээр л байгаа шүү” гэж ивээн тэтгэсэн гэх тайлбартай оруулсан.
Сүнээг дарамтад оруулж,  нэрийг нь нууцлаад байгаа нөхрийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэж цөөнгүй хүн таамагласан.Яг бататгаж чадаагүй. Гэтэл мах алга гэхээр юун гуя гэдэг шиг явдал болж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Би Сүнээг танихгүй, уулзаагүй” гэж  мэдэгдэл гаргаад амжлаа.
 Ц.Анандбазар:
“Иргэн Б.Сүндэръяа 2021-04-11-нийөдөр өөрийн facebook хуудсандаа мэдэгдэл хийсэн байна.Мэдээлэлд хүний биед халдсан улмаар урт хугацаанд дарамтанд байлгасан тухай  дурдсан байна. Үүнд тохиолдсон харамсаж байна. УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХын гишүүн намайг холбогдуулан нэрлэж бичиж эхэлжээ.
 
Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
Б.Сүндэръяагийн нийгэмд тараасан мэдээлэл нь зөвхөн УИХ-ын гишүүн хэн нэгэн гэхээсээ илүү Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас уг асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллагуудаар нэн яаралтай шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Иймд хуулийн байгууллагад хандаж, шалгуулах арга хэмжээг авах болно’’ гэжээ.

Эх  сурвалж: Alim.mnскачать dle 12.0

Санал болгох