Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд 17.00 цагаас хойш автомашин явуулахгүй

🕔 2021/03/16 15:05
Орхон аймгийн Цагдаагийн газраас мэдээлэл хийв. Мэдээллээр "Цар тахлын дэгдэлт их байгаа Улаанбаатар хот 23.00- 06.00 цаг хүртэл Нийслэлийн хэмжээнд 0 зогсолт хийх болсон. Үүнтэй уялдуулаад 17.00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсон. Учир нь 17.00 цагаас хойш Эрдэнэтээс гарсан машин 23.00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох эрсдэлтэй тул Орхон аймгийн Цагдаагийн газраас дээрх зохицуулалтыг хийж байна" гэв.
скачать dle 12.0

Санал болгох