Г.Тэмүүлэн: Зургаагаас дээш ам бүлтэй гэр бүлд орон сууцны урьдчилгаа дэмжлэг үзүүлнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганд УИХ-ын гишүүд өөр өөрсдийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдээ хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьжээ.
Тухайлбал, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай хуульд монгол хүнээ хамгаалах, иргэдийн дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэдэг, гадаадад сурч боловсорсон хүмүүсийнхээ мэдлэг боловсролыг эх орондоо ашиглах, цаашлаад зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлээ орон байр, амьдрах сууцаар хангахад урьдчилгаа төлбөр олгох гэх мэт заалтуудыг тусгажээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Манай улс 1991 оноос хойш монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар эрхзүйн зохицуулалт огт гараагүй байна.
Харин Төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, шалгуурыг өндөрсгөх гол зүйл заалтуудыг Төрийн албаны тухай хуульд тусгана. Энэ нь төрийн албаны залгамж чанарыг сайжруулах, төрийн албыг улстөрөөс ангид байлгах гол зорилтой юм гэв.