"Эх орончдын өдөр"-ийн мэнд хүргэе
🕔 2021/03/01 13:08
ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАХН-ыг байгуулах шийдэлд хүрсэн байна.
Улмаар 1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, МАХН-ыг албан ёсоор байгуулсан байна. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм.
УИХ 2004 онд Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан байдаг билээ.
скачать dle 12.0